Маш олон хүмүүсийг харахад байгалиараа бодибилдэрүүд (ямар нэгэн допингийн тѳрлийн бэлдмэл ашигладаггүй) биеийн жингийн хэвийн байлгахын тулд ямар төрлийн хоол, хүнс иддэгийг сайн мэддэгүй. Гэхдээ тэд өөх шатаахад, булчин нэмэхэд ямар төрлийн хоол, хүнс хэрэгтэй байдаг талаар мэдэхийг хүсдэг. Тийм ч учраас би бучин суулгах, өөх шатаахад хэрэгтэй 4 төрлийн “топ-10” эрүүл хоолны жагсаалтыг нэгтгэн, бичхээр шийдлээ. Мөн энд миний хэрэглэдэг олон төрлийн хоол хүнс орсон бөгөөд тодорхой тоо, хэмжээ, хоолны цэс тусгагдаагүй. Би долоо хоног бүрийн хоолны хажуугаар төрөл бүрийн жимс, ногоо сонгон идэхийг хичээдэг ба энэ жагсаалтанд олон орлуулалт хийсэн байгаа. Тиймээс та бүхэн энэ жагсаалтаас миний иддэг бүх төрлийн хоол хүнс ороогүй зөвхөн миний ихэнхдээ иддэг хоол хүнс орсон болохыг анхаарна уу
Урт хугацааны хувьд нүүрс усаа маш бага байлгах нь тийм ч шаардлагагүй ба үр дүнгүй гэж чиглүүлж өгмөөр байна. Судалгаанаас харахад өөх тос шатаах зорилгоор багаас дунд хэмжээгээр нүүрс ус болон илүү өндөр уураг хэрэглэх нь оновчтой давуу тал болдог байна. Эдгээрт багассан хоолны дуршил болон автомат илчлэгийн удирдлага багтана. Би хувьдаа нүүрс усны хэрэглээг түр зуур болон дунд зэргээр бялдаржуулах урлагийн тэмцээний өмнө багасгадаг. Ялангуяа тэмцээний өмнө задарсан биетэй болж харагдахын тулд хийдэг дасгалуудын үед хоолны цэсэндээ нүүрс ус, цардуул болон үр тариа агуулсан хүнс оруулдаг. Мөн би маш их ногоо, өөхгүй махны уураг, мөн бага хэмжээгээр жимс,ба тохирсон хэмжээгээр хэрэгтэй тос өөх хэрэглэдэг.
Энэхүү жагсаалт нь надад тохирдог ба бүх уншигчдад тохирно гэж ойлгож болохгүй. Та бүхэн маш өргөн сонголтуудаас өөрийн идэх дуртай хоол болон сонголтоор тохируулж идэх нь маш чухал. Сүүлчийн хэдэн жилд хоол тэжээл болон таргалалтын судалгаагаар бүх төрлийн дэглэмийг судалсны үндсэн дээр бага хугацаанд ч илчлэгтэй хоол бага идэж түүнийгээ багасган дэглэм барьдаг нь тэнэгдүү ба үр дүнгүй гэж тогтоогдсон.Өндөр нүүрс ус, бага нүүрс ус эсвэл бусад төрлийн ямар ч мэтгэлцээн гэхээс илүү калорийн удирдлага болон уян хатан байдал нь чухал. Гол хэцүү зүйл нь хоол хүнс хориглодог дэглэм болон яг тухайн калорийн хэмжээнд байлгах нь, тиймээс ихэнхи хүмүүс тухайн төлөвлөгөө ямар ч байсан гэсэн тийм ч удаан турах төлөвлөгөөний дагуу байж чаддаггүй ба бүр хаячихдаг.
Маш олон хэрэгцээгүй мэтгэлцээнүүдээс анхаарлаа татна гэж найдъя (жишээ нь: бага нүүрс усын эсрэг их нүүрс ус гэдэг ба энэ нь үнэхээр хуучирсан, гол нь нүүрс ус биш калорийн багасгалт нь таны жин хасах үзүүлэлт юм ) Үүний оронд нь бидний анхаарал дараах асуултууд руу чиглэх хэрэгтэй:
- Бид хэрхэн идэх дуртай зүйлээрээ сонирхолтой, илүү эрүүл хооллох төлөвлөгөө гаргах вэ?
- Бид хэрхэн калорийг удирдахад туслах хоолны төлөвлөгөөтэй болох вэ?
- Бид хэрхэн дагаж мѳрдѳхѳд амар төлөвлөгөө боловсруулах вэ?
Эдгээрт нэг сайн хариулт өгъе: Ѳѳрийн дуртай шим тэжээл ихтэй тэгээд бага калоритой олон тѳрлийн, эрүүл мэндэд сайн хүнс хэрэглэ.
Энэхүү 3 үр дүнд хүрэхийн тулд энд хүнсний жагсаалт оруулав. Энэхүү хооллох төлөвлөгөөг дагахад тийм ч хэцүү биш гэдгийг санаж явна уу. Ингэж хооллоод би удаж байгаа бѳгѳѳд үүндээ ч дуртай.
Сэдэлжүүлэн илтгэгч Жим Роны хэлснээр: Дуршил нь 2 талтай гэдгийг санаж яваарай. Муу зуршил амархан бий болдог ба түүнтэй хамт амьдраад байх хэцүү, сайн зуршилийг бий болгоход хэцүү ба хамт амьдраад байвал үнэхээр сайн. Саяхан худалдаж авсан зүйлсээ жагсааж бичилээ. Овьёосны гурил нь жагсаалтны хамгийн дээр нь байгаа нь миний хамгийн их идэх дуртай ба өдөр болгон иддэг зүйл гэж жагсаасан жишээтэй.

Миний 10 шилдэг цардуултай нүүрс ус ба бүхэл үр тариа:
- Овьёосны гурил
- Төмс
- Гурвалжин будаа
- Нухсан төмс
- Халуун холимог үр тарианы өглөөний хоол буюу сериал
- Цагаан төмс
- Улаан буудайн талх
- Улаан буудайн паста
- Самар
- Халуун будаатай өглөөний хоол
Миний 10 шилдэг ногоо:
- Брокли
- Цэцэгт байцаа
- Вандуй
- Ногоон салад
- Помидор
- Чинжүү (улаан, шар, ногоон)
- Сонгино
- Мөөг
- Өргөст хэмх
- Хаш
Миний 10 шилдэг мах болон уураг:
- Өндөгний цагаан
- Жин нэмэх болон сүүний уураг (уурагны бэлдмэлүүд)
- Тахианы цээж
- Салмон загас
- Цацагт хяруулын цээж
- Үхрийн мах
- Үхрийн хавирганы яс
- Цацагт хяруулын өөхгүй мах
- Сарлаг
- Хулд загас
Миний 10 дуртай жимснүүд:
- Усан үзэм
- Алим
- Нэрс
- Бѳѳрѳлзгѳнѳ
- Жүрж
- Гадил
- Тоор
- Үзэм
- Гүзээлзгэнэ
- Хан боргоцой
Тэмдэглэл: Би хоолондоо мѳн эрүүл мэндэд хэрэгтэй өөх тос хэрэглэдэг. жишээ нь: хушга, алмонд, бүйлс, оливын тос гэх мэт
Мөн би сүү болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг ба тэдгээрийн эсрэг байдаггүй. Гэхдээ эдгээрийг жагсаалтанд орсон бусад бүтээгдэхүүнтэй харьцуулбал арай бага хэмжээгээр хэрэглэдэг.
Эцэст нь би 95%-ий харьцаатай дэглэмээ баримталдаг. 7 хоногт 2 юмуу 3 удаа дуртай зүйлээ иддэг (жагсаалтанд байхгүй зүйлс- пицца, сүши, шорлог гэх мэт)
Эдгээр зүйлс нь сонирхолтой ба тус хүргэж чадсан гэж найдаж байна. Хүн болгон ѳѳр байдаг гэхдээ энэ жагсаалтийг дагаж мөрдөөд явбал нэг их буруутахгүй болов уу. Урт хугацаанд идэх дуртай байгалийн хүнсээ хэрэглэж дагаж мөрдөөд байх зуршилтай болох хэрэгтэй. Жимс, ногоо гээд ангилал тус бүрт маш олон төрлийн сонголтууд байдаг ба тэдгээрийг туршаад үзэхэд амжилт хүсэе.

No comments:
Post a Comment