Saturday, January 14, 2017

Арьс харшил,БЗДХ-ийн Их эмч Д.Баярцэнгэл: Бэлгийн замын салстыг гэмтээж ҮРГҮЙ болгодог аюултай өвчин бол ЗАГ ХҮЙТЭН

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр БЗДХ ихэсч байгаа талаар их ярьж, бичих болсон.Түүнчлэн манай сайтад уншигчдаас захидал цөөнгүй ирдэг.Тиймээс бид УБТЗ-ын ТӨВ ЭМНЭЛГИЙН арьс, БЗДХ-ын их эмч Д.Баярцэнгэлтэй уулзаж,дэлгэрэнгүй ярилцлага авсныг та бүхэнд хүргэж байна. Мөн манай сайтад захидал бичсэн уншигчид энэхүү ярилцлагаас хариултаа аваарай.




1.Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу

Сайн сайн байна уу? Намайг Баярцэнгэл гэдэг. Би 1991 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Анагаах ухааны Магистр. Арьс, БЗДХ-ын эмчээр 15 жил ажиллаж байна.


"Манай улсад нийт тэмбүүгийн 35 хувийг жирэмсэн эмэгтэйчүүд эзэлж, төрөлхийн тэмбүүтэй 30 хүүхэд  төрсөн зэрэг нь үндэсний аюулгүй байдалд харанга дэлдэж байна"


3.Манай улсад бэлгийн замын халдварт өвчны тархалт ихэссэн талаар хэвлэл мэдээллээр их ярих болсон .Тэгвэл үүний гол шалтгаан нь юу вэ?
2014 оны байдлаар нийт халдварт өвчин дотор БЗДХ нь 43,3 хувьтай байсан бөгөөд үүнээс өсвөр насны хүүхэд залуучууд дийлэнх хувийг эзэлж байна. 
Гол шалтгаан нь:

Хувь хүн талаасаа
•    Эрүүл мэндийн боловсрол муу
•    Мэдээллийн чөлөөтэй нээлттэй байдал өсвөр үе залуучуудын сонирхол, шохоорхолыг их төрүүлж улмаар гэнэдэх, тохиолдлын бэлгийн харьцаанд орох, биеэ үнэлэгч авахад хүргэж байна.
•    Хувь хүний биеэ авч явах соёл, эвгүй байдлаас өөрийгөө гаргах чадвар сул
•    Бэлгийн олон хавьтагчтай байх, үнэнч биш байх
•    Архидалт, биеэ үнэлэлт, тохиолдлын бэлгийн хавьтал их
•    Бэлгэвчний хэрэгцээ бага

Нийгэм талаасаа
•    Хүн амын амьдрал ядуу
•    Хот газар, уул уурхай руу шилжилт хөлгөөн их
•    Явуулын ажил хөдөлгөөнтэй суурин биш амьдралын хэв маяг
•    Эмнэлгийн хүрэлцээ муу, эрүүл мэндийн үзлэгт хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ажилгүй хүмүүс хамрагддаггүй
•    Гадаадаас жуулчид, ажилчид ихээр ирдэг, гадаадад их аялдаг, явдаг болсон 
•    БЗДХ, ХДХВ-ын халдвар их тархалттай хоёр гүрний дунд нутаг дэвсгэртэй
•    Дунд сургуулиудад эрүүл мэндийн боловсролын хичээл үр дүн муутай, чанартай мэдлэг суулгаж өгч чадахгүй байгаа
Ер нь эрүүл мэндийн бэлгийн боловсролын тувшинг гэр бүлийн тогтвортой байдал, жирэмсэн эхчүүдийн дундах БЗДХ-ын тархалтын байдлаар тодорхойлж дүгнэдэг. Эмэгтэй хүн тодорхой шийдэл сонголтыг хийсний дараа гэр бүл зохиож жирэмсэлж хүүхэдтэй болж ээж болдог. Гэтэл манай улсад нийт тэмбүүгийн 35 хувийг жирэмсэн эмэгтэйчүүд эзэлж, төрөлхийн тэмбүүтэй 30 хүүхэд  төрсөн зэрэг нь үндэсний аюулгүй байдалд харанга дэлдэж байна.


4.Бэлгийн замаар дамждаг ямар халдварууд байдаг вэ? Хамгийн их тархаад байгаа ямар өвчин байна вэ?
Бэлгийн замаар дамжих халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсны улмаас дамжин халдварладаг өвчнийг бэлгийн замаар дамжих халдвар гэнэ.
БЗДХ нь шээс бэлгийн зам болон нөхөн үржихүйн эрхтнүүдийг гэмтээхийн зэрэгцээ бусад эрхтэн тогтолцоонд нөлөөлнө.
     Бэлгийн замаар дамжих  халдварууд нь халдвар авсанаас шинж тэмдэг илэртэл үргэлжилэх хугацаа нь өөр өөр байдаг бөгөөд энэ үедээ мэдрэгдэх зовиургүй байдаг.

БЗДХ-ын үед илрэх шинж тэмдгүүд•    Бэлэг эрхтэнээс хэвийн бус ялгадас гарах 
•    Бэлэг эрхтэн үрэвсэж улайх
•    Шээхэд хорсож өвдөх, ойр ойрхон шээх
•    Гадна бэлэг эрхтэн хорсох, загатнах
•    Хэвлийн доод хэсгээр өвдөх, эвгүй оргих
•    Бэлгийн харьцааны үед өвдөх
•    Арьс болоод салст бүрхэвч дээр тууралт шарх, шархлаа цэврүү гарах
•    Тунгалагийн булчирхай томрох,  булчирхай цочих.

Шинж тэмдэгээр нь 
1.    Ялгадаст
2.    Шарх шархлаат гэж ангилах ба 
үүсгэгчээр нь 
1.  Вирүсийн шалтгаантай /ХДХВ, херпес, хүний папиллома/
2.  Вирүсийн бус буюу бактери, эгэл биетний гаралтай /трихомониаз, хламид, заг хүйтэн, тэмбүү/ гэж ангилна.
Элбэг тохиолддог Бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүд:
•      Тэмбүү
•      Заг хүйтэн
•      Хламидоз
•      Микоплазмид
•      Трихомопиаз
•      Кандидоз
•      Гарднереллд
•      Бэлгийн герпес
•      ДОХ-ын халдвар



5. "Тэмбүү" өвчин далд хэлбэрт ороод архагшвал бэлгийн замын салстыг гэмтээж үргүй болгодог аюултай гэж нэгэн ярилцлагаас уншлаа.Энэ халдваруудыг эмчлэхгүй удвал ямар сөрөг үр дагаварт хүргэдэг вэ?
Далд  хэлбэрт ороод архагшвал бэлгийн замын салстыг гэмтээж үргүй болгодог аюултай өвчин бол заг хүйтэн юм. Харин тэмбүү өвчний үед амьгүй төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрнө. Бэлгийн замын дамжих халдварыг эмчлээгүйгээс, дутуу, хяналтгүй эмчилсэнээс, найз нөхдийн зөвлөснөөр дур мэдэн өөрийгөө эмчилсэнээс архаг, далд хэлбэрт шилжүүлдэг. Энэ нь: 
1.Халдвар тараах
2. Төмсөг, төмсөгний дайвар, түрүү булчирхайн үрэвсэлтэй болох 
3. Өгсөх замаар давсаг бөөрний үрэвсэлтэй болох /үүнтэй холбоотойгоор цусны даралт ихсэх, зүрх өвдөх, хараа муудах, тархинд цус харвах г.м /
4. Бэлгийн сулралтай болох,
5. Үргүйдэлд хүрэх
6. Үе мөчний үрэвсэл
7. Эмэгтэйчүүдэд  дээрх шинжүүдээс гадна умайн хүзүүний улайлт, шарх, хавдар
8. Умайн гуурсан хоолой, өндгөвчний үрэвсэл
9. Сарын тэмдэгийн тогтворгүйжилт
10.Умайн салстын үрэвсэл 
11. Бэлгийн үүтэй болсоноор өөрөөрөө төрж чадахгүй болох
12. Ургийн гаж хөгжил үүсгэх халварыг тээгч болсонтой холбоотойгоор ураг зулбах, гаж хөгжилтэй төрөх, хүүхэд төрсөн ч шарлалт удаан үргэлжлэх, өвчлөмтгий болох зэрэг маш олон хүндрэлүүд бий болдог.

6.БЗХӨ бүрэн эдгэрдэг үү?Заг хүйтэн, трихомионаз, гарнднелла, кандидоз зэрэг өвчин нь эм, тариа хэрэглээд  дэглэм бариад эдгэдэг. Тэмбүүтэй бол 3 сар тутам шинжилгээ өгч эмчийн хяналтанд 2 жил эмчлэгддэг. ХДХВ-ын халдвар авсан тохиолдолд насан туршдаа эмчийн хяналтанд байж дархлааг байнга дэмжих, амьдралын чанар муудах, энгийн хүний хийж байдаг зарим үйлдэл, хөдөлмөр, хэв маягийг огт хийж болохгүй хязгаарлагдмал амьдралд орно. ДОХ-ын шатандаа орвол тогтмол цагт эм ууж, нарийн шинжилгээнүүдийг заавал өгч байх шаардлагатай болдог. 

7.Тэгвэл хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
ТҮБ-ийн зарчим гэж байдаг.
ТЭВЧ-тэвчих, тэвчээртэй байх. Хүнийг гаднаас нь хараад өвчтэй гэдгийг эмч хүн ч мэдэхгүй. Иймд гэрлээгүй үедээ бэлгийн харьцаанд орох гэж байгаа бол тэр хүнийг БЗДХ-тай гэж бодож тэвчих хэрэгтэй. Өөрийгөө ч өвчтэй гэдгийг мэдэхгүй хүн олон байдаг.

ҮНЭНЧ БАЙ- Хайрласан, гэрлэхээр шийдсэн, гэрлэсэн хойноо хайртай хүндээ үнэнч бай. Бэлгийн олон хавьтагчтай байх, хуурах, тохиолдлын бэлгийн харьцаанд орох нь чи өөрийгөө эрсдэлд оруулахаас гадна итгэж хайрласныхаа төлөө ямар ч буруугүйгээр  хайртай хүн чинь БЗДХ өвчтэй болдог. 

БЭЛГЭВЧ- Бэлгэвч бол хүсээгүй жирэмсэлт БЗДХ-аас хамгаалах боловч бас 100 хувь найдах аргагүй. 

No comments:

Post a Comment