Дэлхий нийтийн амар тайван, аюулгүй амьдралыг үгүй хийж, айдас түгшүүрт автуулах гэмт бүлэглэлүүдийг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Тэдний баримталдаг дүрэм журам, аймшигт хэргүүд, түүх зэрэг нь хүн бүхний гайхшралыг төрүүлж, анхаарлыг нь татах нь лавтай. Ингээд хамтдаа хүн төрөлхтний айдсыг төрүүлж буй орчин цагийн гэмт бүлэглэлүүдтэй танилцъя.
1.Хятадын триад" - 36 андгай
Хятадын гэмт бүлэглэлийг триад гэж нэрлэдэг. Энэ нь анх 18-р зуунд Японы Якуза нарын эсрэг тэмцэх зорилготойгоор байгуулагдаж байжээ. Тэд жилээс жилд өргөжин томорч, шинэ залуусаар цус сэлбэж, нэгнээ ах, дүү хэмээн ихэд хүндэтгэж, бүлэглэлийн тухай нууцыг хэрхэвч задлахгүй гэж андгай тангараг өргөдөг байна. Гэмт хэрэг үйлдэж, хууль зөрчиж, хар тамхи наймаалж, гол хөрөнгийн эх үүсвэрээ бий болгодог бөгөөд тэд Хятад, Вьетнам, Малайз, Австрали, Өмнөд Солонгос, Франц, Шинэ Зеланд зэрэг улс орнуудад үйл ажиллагаагаа явуулж, өргөжин тэлсээр байгаа юм.
2."Тамын сахиусан тэнгэрүүд" - АНУ
"Тамын сахиусан тэнгэрүүд" гэх бүлэглэлд орохын тулд заавал албан ёсоор зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Тэнд хэн дуртай нь нэвтэрч чаддаггүй бөгөөд гишүүн бүр жолооны үнэмлэхтэй, өөрийн гэсэн мотоциклтэй байх ёстой аж. Үүнийг дэлхийн хамгийн том мото-клуб гэж нэрлэх нь ч бий. Тэднийг “мотоциклтэй гэмт хэрэгтнүүд” гэдэг бөгөөд хар тамхины наймаа, хулгай хүчин, аллага зэрэг гэмт хэргийг үйлддэг аж. Дэлхийн 2-р дайны үед АНУ-ын нисэх хүчинд “Тамын сахиусан тэнгэрүүд” хэмээх бөмбөгдөгч онгоцны 303-р анги байсан төдийгүй дайн дууссаны дараа тус ангийг тараасан тул нисгэгч нар ажилгүй хоцорсон байна. Эх орон нүүрээ буруулж хувь заяаных нь эрхэнд хаясан тул ажилгүй болсон нисгэгч нар “хэрцгий эх орныхоо эсрэг мотоцикл хөлөглөн босох”-оор шийдсэн нь энэ аж.
3."Ку-Клукс-Клан" - АНУ
“ККК” шашны итгэгчдийг нүүр биеэ бүхэлд нь далдалсан цагаан өмсгөлөөр нь таниж болно. Түүхэнд бичигдсэнээр бол Христийн шашны хүндхэн, харгис хэлбэр гэж үздэг. Америкийн иргэний дайны дараачаар 4 сая хүнийг эгнээндээ элсүүлсэн гэх мэдээлэл байдаг. Тэдний арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, харгислал зэргийг Католик, Еврейчүүд хүртэл дийлэхгүй. Бурхан шүтэх хэрэгтэй хэмээн номлодог хэрнээ элдэв дарангуйлал тогтоож, харгислал үйлдэхдээ бурхнаас үл айж нийгмээс огт нуугдахгүйгээр хулгай дээрэм хийдэг байна.
4.MS13" - АНУ
MS13 бүлэглэл нь 1980 онд байгуулагдаж, хамгийн харгис, хэрцгий бүлэгт тооцогдох болсон юм. 70,000 гаруй гишүүнтэй тус бүлэглэл нь улс дамнасан хууль бус зэвсэг болон хүн худалдаалах, захиалгат аллага зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Тэд захиалгат аллага үйлдэхдээ ямар ч өрөвдөх, энэрэх сэтгэлгүйгээр хүүхэд, эмэгтэй, хөгшин хэмээн ялгалгүй бүгдийг хөнөөж, түүнээсээ эрч хүч авдаг аж. Цагдаа хүчнийхэн тэдэнтэй идэвхитэй тэмцдэг боловч өнөөг хэр нь бүлэглэлийн үйл ажиллагааг зогсоож, олон мянган хохирогчдын гомдлыг барагдуулж чадаагүй байна.
5.Wah Ching" - Хятад
Хятадын "Wah Ching" гэх гэмт бүлэглэл нь АНУ-н Калифорни мужид 1960-аад оны эхээр байгуулагдаж байжээ. Өдгөө 30,000 гаруй гишүүнтэй бөгөөд бусдаас ялгагдахгүйн тулд энгийн хувцасладаг байна. Бусад гэмт бүлэглэлтэй адил хууль зөрчсөн үйлдлүүд хийж, хүмүүсийг амь нас, эд хөрөнгөөр хохироодог. Тэнд зөвхөн Ази гаралтай хүмүүс болон Хятадуудыг гишүүдээр авч, үйл ажиллагаагаа явуулдгаас гадна өдгөө тус бүлэглэлийн салбарууд Хятад, Америк гүрнүүдэд байсаар байгаа юм.
6."Яакүза" - Япон
Яакүза нарыг дэлхийн хамгийн том мафийн бүлэглэл хэмээдэг аж. 100,000 гаруй гишүүнтэй тус бүлэглэл нь зөвхөн Япон гэлтгүй дэлхий нийтийг хамарч эхлээд байгаа юм. Тэд ихэвчлэн хар тамхи наймаалж, хүний наймаа хийх, энтертайнмент ертөнц, хар захыг эзэгнэх гэх мэтээр хөрөнгө босгодог. Якуза нарыг Япон улсад хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн байдгаас гадна тэд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаараа нийгмийг удирдаж, өөрсдийгөө Японы соёлын нэг хэсэг хэмээдэг бөгөөд тэдний хийж байгаа зүйлс, авч байгаа арга хэмжээнүүд олны нүдэнд ил нээлттэй байдаг аж. Төрийн түшээдүүд хүртэл тэднээс хараат байдаг төдийгүй Язука нарыг хууль сахиулагчид хэмээн үздэг байна.
7.Knights Templar Cartel" - Мексик
2011 оноос Мексик улсад аймшигт гэмт бүлэглэл байгуулагдсан нь "Knights Templar Cartel" юм. Тэдний уриа бол "тулалд, үх" бөгөөд цагдаа нарын өөдөөс амиа хайрлахгүй тэмцэлдэж, бүлэглэлээ аварч үлдэх гэж хичээдэг аж. Тэд бусад бүлэглэлийн адил хууль зөрчсөн гэмт хэргүүд үйлдэх бөгөөд хамгийн аймшигтай нь хүүхдүүд хулгайлж, эрхтэнг нь наймаалдаг байна. Мөн шинээр гишүүн болж орсон хүмүүсийг хүүхдийн зүрх идэхийг шаарддаг төдийгүй эсэргүүцсэн тохиолдолд тэр дор нь амийг нь хороодог уламжлалтай гэнэ.
8."Numbers Gang" - Өмнөд Африк
Анх 1911 онд шоронгийн торны цаана байгуулагдаж байсан Өмнөд Африкийн "Numbers Gang" бүлэглэл нь өдрөөс өдөрт хүчээ зузаатгаж, хүн бүрийн айдсыг төрүүлэх болоод байгаа юм. Тэд тусгай үгнүүд ашиглаж хоорондоо харилцдаг бөгөөд мөн л гэмт хэрэг, хулгай дээрэм, аллага зэргийг зохион байгуулдаг аймшигт бүлэглэл аж.
9."Арьяны ахан дүүс" - АНУ
Цагаан арьст гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн "Арьяны ахан дүүс " гэмт бүлэглэл нь 1964 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 10,000 гаруй гишүүнтэй аж. Дэлхий нийтийг хамарч, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хар тамхи, хүний наймаа, хулгай дээрэм, хүчин, аллага гэхчлэн хууль зөрчсөн үйлдлүүд хийдэг тэднийг хэд хэдэн удаа Холбооны мөрдөх товчоо үйлдэл дээр нь баривчилж, гишүүдийг нь шоронд хийсэн боловч бүлэглэлийг ор үндсээр нь үгүй хийж чадаагүй аж.
10."Crips" - АНУ
"Crips" бүлэг нь 1969 онд Лос Анжелес, Калифорни мужид байгуулагдсан Африк, Америкийн бүлэглэл юм. Тэд эхэндээ орон нутгийн бүлэг гэсэн тодотголтой байсан ч үйл ажиллагаа нь хүрээгээ тэлж дэлхийн хамгийн том гэмт хэргийн бүлэг болж хувирсан байна. Тэд 30,000-35,000 орчим гишүүдтэй бөгөөд цэнхэр өнгийн хувцас өмсөж, бусдаас ялгардаг. Уг бүлэгт африк гаралтай хүмүүсээс гадна Кавказ, Төв Азиас гаралтай хүмүүс олон байдаг аж.

No comments:
Post a Comment